Энэ хэрэг АНУ-ын Калифорнид болсон бөгөөд  Конрад Лайтер эхнэрийнхээ хамт матрас авснаа зөөх үед болжээ.  Тодруулбал залуу хосын хөрш айлын гурван настай хүү гурван давхарын цонхоор унасан байна. Аз болж хүүг  унах үед нь тухайн байрны залуу хос матрас зөөж таарсан бөгөөд хүү эсэн мэнд байгаа ажээ.

Хосууд хүүг аварсны дараагаар 911 дуудаж, эцэг эхэд нь болгоомж алдсан талаар дуулгасан байна.