Мэргэжлийн сумо бөхийн 71 дэхь, Монголоос төрсөн дөрөв дахь  ёкозүна Какүрюү Ананд болох нь тодорхой боллоо.  

Тодруулбал Какүрюү Ананд өнөөдрийн барилдаанд давснаар мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд анх удаа түрүүлсэн юм. Ийнхүү тэрбээр мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозүна болох болзлыг хангаж байгаа юм. 

Түүнд аварга цол өгөх эсэхийг Сумо бөхийн холбооны хурлаар шийдвэрлэх болно. 

Арлын Япон, дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргаж байгаа М.Анандад баяр хүргэе. 

Дашрамд дуулгахад Какүрюү Анандаас өмнө энэхүү цолны болзолыг Монголын тамирчдаас анх 2003 оны 1-р сард Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж  нар  ёкозүна болж байсан түүхтэй.