Уран бүтээлийн Prickasso нэрээрээ алдаршсан Тим Патч барилгачин байсан. Тэтгэвэрт гараад Австрали руу нүүж , хөрөг зургийн "хосгүй" арга барилаараа алдаршсан байна. 

Тодруулбал, Prickasso эр хүний бахархал болон эрхтнээрээ зураг зурдаг бөгөөд хэд хэдэн үзэсгэлэн гаргажээ. Үүгээр ч зогсохгүй уран бүтээлээ интернетээр худалддаг ажээ. Түүний бүтээл 199-1000 ам.долларын үнэтэй зарагддаг бөгөөд жилийн орлого дунджаар 600 000 ам.доллар гэнэ.