Өвлийн хүйтэн айлчлан ирж буй энэ өдрүүдэд та нэг ч болтугай хүүхдийг дааруулахгүй байх аянд нэгдээрэй. Тодруулбал, Шуурхай зар сонины борлуулалтаас нийгмийн эмзэг давхаргын 100 хүүхэд Өвлийн гуталтай болгох аянг энэ сарын 12-ноос нэг сарын турш зарлажээ.

Та энэхүү хандивын аянд нэгдэхийг хүсвэл "Шуурхай зар" сониноо захиалахад л болох юм. Хэрвээ та 100 хүүхдийг дулаан гуталтай болоход туслахаар шийдсэн бол энд дарж сонингоо захиалаарай. Мөн 8989-2332 утсаар захиалга өгөх боломжтой бөгөөд хоёроос дээш дугаар захиалвал хүргэлт үнэгүй.