Сайн байцгаана уу амьдрал хүнийг шагнах ёстой үед нь шагнадаг гэдэг үнэн юмаа. Ойрд миний дотор буглаад байгаа зүйлсийг бичмээр санагдлаа. Үнэхээр онцгүй жихүүцэм муухай зүйлс бичих гэж байгаа тул эмзэг хүмүүс уншаад дэмий биз. 

Би гэдэг хүн дээрээ олон ах эгчтэй айлын бага охин л доо. Аав маань жаахан дотогшоо хүүхдүүддээ хатуу ч зөв амьдрах гэж хичээдэг хүн, ээж маань ааш муутай хатуу сэтгэлтэй ч биднийг бүрэн бүтэн өсгөсөн. Намайг ер нь л анхаарч тоодоггүй байсны гор нэг л өдөр гарсан.

Намайг 12 настайд эгч маань манайд нөхөр хүүтэйгээ амьдардаг байлаа. Хүргэн ах маань хүн чанар муутай онцгүй залуу намайг жаахан охин байхад минь оролдож эхлэсэн. Би ч заримдаа гэртээ орж чадахгүй гадаа сууж байдаг байсан. Эгчдээ хэлтэл нөхрөө өмөөрсөн. Аав ээжд хэлж болохгүй гэж айлгасан.

Арга ядаад ангийнхаа найзад хэлтэл найз маань дараа надтай муудалцахдаа уурандаа сургуулиар дүүрэн тараасан. Надад ямар хэцүү байсан гээч. Ингээд л би хэдий сурлага сайтай ч ангийхан дундаа багш нар дундаа муу нэртэй боллоо.

Удалгүй 15 нас хүрэв. Дээд ангийнхаа ахад дурлаж дүүлж явсан үе. Сар гаран жаргалтай байсны эцэст нэг орой намайг найзынд нь хүрээд ир гэж дуудсан. Би ч ухаангүй хайртай дуртай царайлаад гүйгээд очтол намайг явуулаагүй тэр ч бүү хэл хүчирхийлж охин биеийг минь авсан. Хамгийн муухай шөнө тэгэхэд өнгөрсөөн. Намайг хар нялхаасаа хүргэн ахтайгаа явалддаг угаасаа завхай охин надтай юу яасан гээд сургуулиар нэг тараадаг юм байна. Тэнд ч сурах аргагүй болж хувийн сургуульд шилжсэн.

Үнэхээр их сэтгэл гутралд орсноосоо болоод тамхи татдаг боллоо, дараа нь пиво, дараа нь архи, дараа нь буудалд сэрдэг болсон. Эрчүүдийг үнэн голоосоо үзэн ядсан ч архи уумаар бүгдийг мартмаар санагдсандаа тэдний өгөөш болсон. Та нарын хэлдгээр явдалтай хүүхэн янхан болчихсон. 2 ч удаа үр хөндүүлж 3 удаа амиа хорлохыг завдлаа. Бүр архины хамааралтай болов.

Ийм байдалтай жил гаран болсны эцэст түүнтэйгээ учирсан. буруу замаар будаа тээж явахад надтай таарч энэ амьдралаас татан гаргасан. Багаасаа эрчүүдэд итгэл алдарсан сэтгэлийг минь анагааж, дахин хичээлдээ шамдаж, нэр хүндтэй их сургуулийн босгоор гараас минь хөтлөж оруулсан. Сургуулиа төгсөх хүртэл минь дэмжин туслаж, хөөрхөн 2 охины минь эцэг болсон. Орой ирэх бүрт минь хоолоо хийчихсэн байдаг, өдөр хэчнээн ажилтай байсан ч заавал хамт өдрийн хоолоо иддэг тэр залуугаар амьдрал намайг шагнасан. Хөөрхөн үрсээ хараад хэрэлдэх ч зав олддоггүй хамгийн сүүлд хэзээ ам мурыснаа ч санадаггүй.

Амьдрал хүнийг маш сайхан хүнээр шагнадаг. Сайн эр хүн гэж бий.

Зүгээр л үүнийг хэлмээр байсан юм. Элдэв муу үгээр бүү харааж загнаарай. Энэ хүртэл бичсэн минь том зориг байлаа. Баярлалаа.