Засгийн газраас төсвийн нийт орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хэлэлцүүлэв. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэж байгаа юм.  Тэгвэл манай улс сүүлчийн 11 жилийн хугацаанд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. 2019 оны эхний хагаст 11,9 их наяд хүрсэн нь Монгол Улсын төсвөөс давчихжээ.

Улсын төсөв энэ оны эхэнд 10 их наяд төгрөг давж 1.2 тэрбумын ашигтай гарсан бол тус газраас хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст манай бүтэн жилийн төсөв зөвхөн хэдхэн хүнд хамаарах авлигад зориулагджээ.

Өнгөрсөн онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг. Харин 2017 онд 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулсан гэсэн үг юм. Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өсжээ. 11 жилийн хугацаанд авлигын улмаас манай улсад 800 гаруй тэрбумын хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2018, 2019 онуудад буюу хоёрхон жилийн дотор авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наядад хүрчээ. Ийнхүү АТГ-ын тайлангаас 2018 онд өмнөх жилээс 10 дахин, 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн нь харагдаж байна.