“Эрдэнэт үйлдвэр” ХХК  уурхайн удирдлагын “PITRAM” системийг нэвтрүүлсэн Монголын анхны, дэлхийн  3 дахь үйлдвэр боллоо” гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.

Тэрээр “PITRAM  систем нь өндөр ач холбогдолтой, сайн үр дүн өгөх систем гэнэ. Энэхүү системийг нэвтрүүлснээр уурхайнхаа төлөвлөлтөөс эхлээд үйлдвэрлэлийн бүх процессыг хянах болно. Мөн тайлан тооцоог нарийвчлалтайгаар шуурхай гаргах боломжтойн дээр  ил уурхайн хөдөлмөр хамгааллын горимд том дэвшил гарахын зэрэгцээ  компанийн эдийн засгийн үр ашигт ихээхэн хувь нэмэр оруулна гэсэн юм.

 Уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх ажил Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос эхэлсэн байна. Уг ажлыг “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех, Ил уурхай болон Олон улсын геологи, уул уурхай, программ хангамж, зөвлөх үйлчилгээний “Мicro mine” компани хамтран гүйцэтгэжээ.

“PITRAM” системийг нэвтрүүлэхэд “Эрдэнэт үйлдвэртэй хамтран  хамтран ажилласан, цаашид ч ажиллах “Мicro mine” компанийнханд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн талархаж буйгаа илэрхийллээ.  

Б.Оюун-Эрдэнэ