Загвар өмсөгчөөрөө олны танил болсон жүжигчин СТА Д.Пүрэвсүрэнг өдгөө та нихгүй хүн бараг ховор. Тэрбээр одонтой ээж болоод тун чиг завгүй яваа. Жилдээ ганц дуулиан, шуугиан дэгдээсэн бүтээлд тоглочихоод  загварын тайзнаа ч харагдахаа больсон топ маань сүүлийн хэдэн жил йогоор хичээллэж, багш хүртэл болсон. Гоолиг төрхөө алдаагүй яваа түүний нууц энэ. Тэгвэл тэрбээр бүсгүйчүүдийн "турах хүсэл"-д хөтлөгдөн хоолны дэглэм барих болсон Кето дэглэмийн талаар "Бүгд миссийн тэмцээнд орох гэж байгаа биш Кето гэдэг рүү хэт туйлшраад байх шиг байна" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.

Уг дэглэмийн талаар мэргэжлийн хоолзүйч "Хүний биед зайлшгүй хэрэгтэй үндсэн гурван шимт бодисын нэг болох нүүрс усыг хасаад уураг, өөх тосоо нэмэгдүүлэхийг "Кето" дэглэм гээд байгаа юм. Энэ нь цөсний чулуутай хүнд тохиромжгүй. Мөн элэгний өөрчлөлттэй хүмүүс уургаа хэтэрхий их нэмэгдүүлснээс болоод өвчин нь хүндрэх эрсдэлтэй. Тиймээс эмчээс асууж зөвлөж байж өөртөө тохирсон дэглэмээ барих хэрэгтэй" гэсэн юм.