Хүн бүхэнд хувь тавилан гэж байдаг. Гагцхүү тэрхүү хувь тавиланг зөвхөн та өөрөө л өөрчилж чадна гэж бодож байна уу?

 

Эсвэл хэн нэгэн шидтэн таны амьдралыг бүрэн өөрчилнө гэдэгт итгэж байна уу? Тэгвэл үнэхээр үлгэрийн мэт тэр л дотоод хүч чадал, хар хүч, увидасыг өөртөө агуулсан нэрт зөн билэгтэн Елена Голунова манай оронд нууцаар ирэх гэж байгаа аж.

 

Тэрбээр 3 хоногийн хугацаатайгаар Монголд ирж байгаа бөгөөд, нөлөө бүхий хүмүүсийн урилгаар ирж байгаа бололтой. Түүний хувьд Орос улсад төдийгүй, дэлхий дахинд авъяас чадвараараа гайхагдсан нэгэн. Түүнд хувь заяагаа даатгах хүсэлтэй мянга мянган хүмүүс байдаг гэнэ лээ. Хүмүүний амьдралын өнгөрсөн одоо ирээдүйг нүднийхээ өмнө тольдох Елена Голунова маш олон хүний хувь заяаг өөрчилж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

 

Зөн билэгч Елена Голуноватай уулзахыг хүссэн маш олон шүтэн бишрэгчид нь байдаг ч харамсалтай нь тэд уулзаж чаддаггүй. 20 жил бие биенээ хайсан эх, хүү хоёрыг уулзуулж, дээд тэнгэр сүнстэй холбогдож, нүдэндээ итгэмээргүй шидийн домыг үйлддэг энэ хатагтайн юунд нууцаар ирэх болов гэдэг бас л сонирхолтой. Магадгүй би ирлээ хэмээн зарлаагүй ч түүний шидэнд итгэх маш олон хүн байдаг нь тодорхой. Ховор заяах, хувь тавилангаар түүнтэй ядаж нэг таарахсан гэсэн хүсэл төрнөм...