Энэ удаагийн “Mobile news”-ээр Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Х.Бадамгэрэлтэй холбогдож “Мисс Х.Бадамгэрэлийн экс нөхөр удахгүй аав болно” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Мисс Х.Бадамгэрэлийг “Эра” төвийн загвар өмсөгч Хишгээ гэх залуутай холбож элдвээр бичсээр нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ удаад өөрийн байр суурийг илэрхийлсэн албан ёсны мэдээллийг уншигчдад маань өгсөн юм.Тэрээр "Намайг загвар өмсөгч Хишгээтэй ямар үндэслэлээр нэр холбож бичээд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Тэгээд ганцхан надтай ч биш миний хамгийн эрхэм хүн, сайн найз “Miss Mongolia 2012” наадмын тэргүүн байрын шагналт мисс, загвар өмсөгч Д.Долгионтой холбоод, бид хоёрыг тэр залуутай ээлжлэн үерхсэн, бүр сүүлдээ муудалцаад тангараг тасарсан гэх мэтээр ямарч ор үндэслэлгүй мэдээллүүдийг цацаад байгаад их гайхаж байна. Энэ дашрамд хэлэхэд Д.Долгион бид хоёр олон жилийн өмнөөс эхлэн өнөөдрийг болтол үнэнчээр найзалж,  хамтдаа ажиллаж яваа. Мөн би өөрийн хайртай хүнтэйгээ учраад удаж байна. Тиймээс дахин бидний талаар ямар нэгэн ор үндэслэлгүй худал мэдээлэл бичиж цацахгүй байхыг сэтгүүлчдээсээ хүсье." хэмээлээ.

Ийнхүү монголын загварын ертөнийн нэрийг дэлхийн загварын тайзнаа олонтаа дуудуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа эрхэм бүсгүйдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе...