Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2012 онд хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, унаж явсан автомашиныг нь дээрэмдэж авч явсан хэргийг долоон жилийн дараа илрүүлжээ.

Тодруулбал 2012 оны 02-р сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М-г онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдэж байв.

Дээрх хэргийг 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээд нь дээрмийн гэмт хэргээр 2 удаа ял шийтгүүлж шоронгоос оргож байсан этгээд ажээ.