Монголын олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол УДЭТ-ын Жүжигчин Г.Отгонцэцэг. Тэрбээр анх тайзнаа  “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр  үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Нэг л уучилъя”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1", Орхидос 2” гэх зэрэг жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээсэн юм.

Өдгөө жүжигчин бүсгүй маань “Олон улсын театрын баярын өдрийг” тохиолдуулан "Нора" жүжигт тоглож байгаа. Нэг хэсэг түүний нүцгэн зураг хэвлэлээр гаран  шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл энэ талаар жүжигчин Г.Отгонцэцэг "манай нэг найз сэт­гүүлийн эрхлэгчээр ажил­ладаг байсан юм. Тэгээд на­дад санал тавьсан. “Монголд га­рахгүй сэтгүүл байгаа юм. Миний найз зочноор нь оролцоод ярилцлага өгөөд иймэрхүү маягаар зургаа авахуулаад өгөөч гэсэн. Одоо бодоход тэр үед их гэнэн, жаахан байж. Ямар ч зүйл бодолгүй тийм зураг авахуулчихсан. Гэхдээ их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ. Хамгийн сонин нь сэтгүүл гарснаас хойш гурван жилийн дараа зураг нийтэд цацагдсан. Эхэндээ надад их эмзэг туссан л даа. Намайг янз бүрээр л бичсэн. Түүнээс биш хүн амьтныг дуурайж, мөнгө төгрөг авч нүцгэлээгүй. Зүгээр л найздаа туслах гэж л тийм зураг авахуулчихсан юм" хэмээн олон жилийн дараа хариулт өгсөн юм.

Д.Ана