Дуучин Б.Маралжингоо одоогоос хоёр жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоо хийж чансаагаа харуулсан. Түүнийг фэнүүд нь өвөрмөц, содон хоолойтой хэмээн ихэд таашаадаг. Тэрбээр "Чамайгаа алдмааргүй байна" дууг Номинжин, Хаянаатай нартай хамтарч дуулахдаа 13-хан настай байсан гэдэг.  Энэ нь түүнийг хэр чадалтай хоолойтой вэ гэдгийг тод харуулсан уран бүтээл болж чадсан. Залуусын дунд хамгийн эрэлттэй дуучин бүсгүй тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй гэсэн шүү. Ингээд түүний хөл хүнд төрхийг хүргэе.