“Ажигана” ХХК-ийн  “Оргио” тахиа үйлдвэрийн ажилчид бүлэглэн хулгай хийсэн хэргээр шалгагдаж байгаа ажээ. Тодруулбал,  “Оргио” тахианы үйлдвэрээс 700 кг тахиа дутсан бөгөөд хэргийг шалгахад санхүү, борлуулалтын цехийн ажилчид хамтран 700 кг тахиаг завшсан байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад хандсан байна. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.