Монголын Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчид АНУ-ын Форт Беннин хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна.

  Манай баг тамирчид маргааш эмэгтэй гар бууны 10 метр, эрэгтэй урт бууны 10 метрийн дасгалуудад тус тус цэц мэргэнээ сорьж тэмцээнээ эхлүүлэх юм. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГД Л.Ундралбат дасгалжуулагчтай ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Н.Баяраа, ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ Ц.Мөнхэрдэнэ, Ганбаатар нарын шилдэг тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа юм.

  Дашрамд дуулгахад тус тэмцээн нь ирэх 2016 онд Бразилийн Рио Де Жанеро хотод зохион байгуулагдах Олимпын эрх олгох тэмцээн гэдэгээрээ ихээхэн онцлогтой юм.