Сайн байна уу? Би танай сайтын байнгын уншигч нэгэн. Надад тохиолдоод байгаа зүйлийн талаараа та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм.

Би нөхөр хүүгийн хамт амьдардаг. Хүү маань 5 настай, бид 2 хамтдаа 7 жил амьдарч байна. Нөхөр бид 2-уулаа ажилтай, байр, машин гээд бидэнд амьдралд дутагдах зүйл байхгүй. Нөхрийн маань ажил ачаалал ихтэй байдаг ч хүү бид 2 цаг зав гаргадаг сайн аав, сайн нөхөр. Харин бид 2-н сексийн амьдрал нэг л болохгүй байна. Нөхөр маань ядраад байна гээд хоолоо идчихээд амардаг. Сүүлийн үед секс хийх нь холдоод байх боллоо. Би харин сексйн тал дээр санаачлагатай байдаг. Нөхрөө оролдож байж бараг 14 хоногт нэг хийвэл их юм болно. Бөөн юм болж нэг хийхдээ юун сайхан оршил энэ тэр байхгүй ээ. Нөхрийгөө өөр хүнтэй болсон юм гэж бодохоор яаж ч бодсон үгүй ээ. Өглөө ажилдаа бид 2 цуг гараад орой тараад цуг орж ирнэ, гэрсэг хүн л дээ. Сексийн сонирхол нь юунаас болоод буураад байгааг огт мэдэхгүй гайхшраад байна.

Би өөрийгөө мах нь таарсан нүдэнд дулаахан сайхан эмэгтэй гэж боддог. Намайг ажил дээх эргүүлдэг залуучууд байдаг. Заримдаа сексийн амьдралаа бодоод нөхөртөө гомдохоор өөр залуутай унтаж, сексийн сайхныг мэдэрмээр санагддаг. Тэглээ ч гэсэн би гэр бүлийнхээ амьдралыг, нөхрийнхөө нэр хүндийг бодоод л явж байдаг. Сексийн тал дээр сэтгэл хангалуун бус болохоор заримдаа эри гэртээ харьж хоол хийнэ гэхээр дургүй хүрдэг болсон. Би энэ чигээрээ гэр бүлээ бодоод байгаад байх уу? яах вэ? Нөхөртэй ярилцаж үзсэн л дээ.

Энэ тухай яриа үүсгэхээр нөхөр маань дургүйцээд байдаг юм аа. Би эмэгтэй хүн болохоор энхрийлэл, сексийн сайхныг мэдэрмээр байна. Яаж гэр бүлийн сексийн амьдралаа идэвхтэй болгох вэ, надад чин сэтгэлээсээ зөвлөөч.