УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд даваа гарагт хуралддаг. Гэвч өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдсангүй. Харин Шинэ намын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. 

2016 оноос хойш 8200 монгол хүүхдийг хууль бус эмийн туршилтад оруулсан мэдээ, мэдээлэл хангалттай цацагдсан. Энэ мэдээллийн араас нягталж үзэх ажлын хэсгийг Шинэ намын дэргэд байгууллаа хэмээн УИХ-ын гишүүн Батзандан мэдэгдлээ. Монгол улс гадны эмийн туршилтын талбар болохгүй гэдэг бодлогыг манай нам барьж байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр 10 гаруй хүүхэд эмийн туршилтад орсон  гэв.

Тэрбээр "2016, 2017 онуудаас эхэлж 8 мянган Монгол хүүхдүүдэд эмийн туршилт хийсэн. Монгол эмийн бүртгэлийн жагсаалтад оролцоогүй эм, вакциныг хууль бусаар туршилт хийсэн гэдэг эцэг, эхчүүдийн гомдлыг Шинэ нам анхааралдаа авч байгаа. Ирэх оны нэгдүгээр сард багтааж, эмийн туршилт хийсэн асуудлаар УИХ-ын төвшинд нийтийн сонсгол зохион байгуулах, Эрүүл мэндийн яамны сайдад асуулга тавих болсноо дуулгая. Хүний эрхийн комиссоос дүгнэлт гарсан байна. Зөвшөөрөгдөөгүй эмийн туршилт нь эрүүл шүүлттэй адил гэж Олон улсын төвшинд үзэгддэг манай улсын хүний эрхийн комисс дүгнэжээ. Тухайн үед хэргийг шалгаж байсан прокурын байгууллага хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Шинэ намд эмийн туршилтад орсон эцэг, эхчүүдийг хүлээн авч, сонсгол хийлээ. 

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айргийн уурхайд  цинати натри дөрвөн удаа алдагдаж, мал сүрэг, олон зуун шувуу, ан амьтан хордож үхсэн. Нутгийн ард иргэдээс маш их гомдол, мэдээлэл ирж байна. Хариуцлагагүй уул уурхайн эл асуудлын талаар 2020 оны нэгдүгээр сарын ажлын төлөвлөгөөнд орууллаа" гэлээ.