Монголын рок попын тайзнаа анхлан “Гранд” хамтлагаар овоглон гарч ирж “Амьдрал”, “Гоо бүсгүй”, “Үргэлж хайрлана”, “Надаас чи” зэрэг олон сайхан дуугаараа дуунд дуртай дуучин түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин В.Гантулга саяхан болсон нутгийн зөвлөлийнхөө уулзалт, тоглолтын тайзан дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

   Ийнхүү урлагийн тайзнаа 10 гаруй жил дуулж хуурдан өөрийн гэсэн орон зайг хэдийнэ болгож чадсан авъяаслаг уран бүтээлчдээ сонсогч, фенүүдийнх нь нэрийн өмнөөс баярын мэндийг дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Ингээд эрхэм уншигчиддаа шинэхэн Соёлын Тэргүүн В.Гантулгын "Амьдрал" дууг толилуулж байна.