Хоёр жил тутам  зохион байгуулагддаг цахим салбарын шилдгүүдийг тодруулах “Web awards 2019” наадам өнөөдөр  болно.

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

  • Мэдээллийн шилдэг сайт
  • Сайтын шилдэг сэтгүүлч
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  • Орон нутгийн шилдэг сайт
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  • Шилдэг төрийн байгууллагын сайт
  • Бизнесийн шилдэг сайт
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт

 Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид:

  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улс төрч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна.

Бид цахим салбарт хэн нь манлайлагч байж цомын эзэн болсон талаар шуурхай мэдээлэх болно.