2019.12.31-ний өдөр 23:02 цагийн орчимд БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 18 настай эрэгтэйг явж байхад нь айлган сүрдүүлж 50 000 төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг БЗД-ийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахдаа гэрэлтүүлэггүй орчин сонгон явахгүй байх орчин тойрноо сайн ажиглаж хүн хөлийн газраар явахыг сэрэмжлүүлж байна.