Хуучин оноо үдэж, Шинэ оноо угтах мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай дурьдаад авсан. Мөн энэхүү шийдвэрээ ҮАБЗ дээр гарсан хэмээсэн. Гэвч энэ талаар ҮАБЗ-ийнхөн мэдээгүй гэнэ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна" хэмээн жиргээчийн асуултад хариулахдаа дурдсан байна. 

Түүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.

Тиймээс Сангийн яам энэ талаар ямар нэгэн зүйл төсөвлөж, төлөвлөөгүй гэсэн үг. Монголбанк ч мөн энэ шийдвэрийн талаар мэдээлэлгүй байсан бөгөөд зөвлөлдөөгүй гэдгийг мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Салхитын мөнгөний  ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн юм.