Зөв шийдвэрээ гаргаж мэдэхгүй лойзсон нөхдүүд эрх мэдэлтэй суудалд сууж буй. Тэдний нэгээр БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг тодрох нь ээ. Учир юу гэвээс, сурагчдын амралтын хугацаанд буюу гадаа хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд Томуугийн вхүрээний вирус дэгдээд оргил үе дээрээ явж байна. Гэтэл сурагчдын амралтыг сунгахгүй хэмээн айлдав. 

Энэ сарын 13-нд  сурагчдын амралт дуусна. Харин бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ид оргил үе дээрээ явж байгаа бөгөөд маш хурдан хүндэрч байгаа талаар эмч мэргэжилтнүүд онцлоод байгаа. Энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар  эргэлтэд байна.  Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлал өндөр тул ЭМЯ сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн юм.

Уг нь энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг аж. Харин энэхүү үзүүлэлт нь аль хэдийнээ 10 хувьд хүрчихээд байхад амралтыг сунгахгүй байдал ноцтойд хүрэхийг хүлээж буй гэлтэй хариулт өгөв. 

Сайд Ё.Баатарбилэг “Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа. Сурагчдын амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа” гэсэн хариуг өгөв.

Нөгөөтэйгүүр, энэ жил сонгуулийн жил таарч байгаа тул сурагчдын амралтыг сунгахгүй гэх бас нэг шалтгаан болж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг нь хүүхдүүдийн эрүүл мэнд сонгуулиас чухал байлтай.