Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг "Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1,000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлийг мөн авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна.

Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" хэмээн мэдэгдлээ.