Эрүүл Мэндийн Яам, Мишээл Групп ХХК, Эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” Холбоо, Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлгүүд хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи -2013” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Мишээл Экспо төвд 2013 оны 10 дугаар сарын 11-нд боллоо.

 “Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэнд ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ, НЭМҮТ, ЭМХТ, албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч, хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгж, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, олон улсын байгууллагууд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байна.

alt

alt

alt

alt

Үзэсгэлэнд оролцогчид, үйлчлүүлэгчдэд хараа, сонсгол шалгах, цусны даралт хэмжих, өндөр, жингийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний амталгаа, мөн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх ажиллагааг үзэсгэлэнгийн өдрүүдээр үргэлжлүүлэн зохион байгуулах юм.