Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдийн олсон орлогыг олон нийтэд зарладаг билээ. 

Тэгвэл энэ удааад  4 долоо хоногийн турш “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлжээ.

Харин энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн И.Нямгаваа найруулагчаар нь ажиллаж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино хоёрдугаарт жагссан байна. Удаах байрт зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Алсын удирдлага” кино оржээ.

Mollywood Box Office


№ Киноны жагсаалт Өмнөх орлого 3.20-3.27 Нийт 3 дугаар сарын орлого
1 Аз жаргалын шок 405,247,918 23,014,000 428,261,918
2 Хязгааргүй 71,986,466 12,703,211 84,689,677
3 Алсын удирдлага 13,121,889 1,010,905 14,132,794

Д.Ана