Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн сонгуулийн кампанит ажлын хандивыг авч байгаагаа ил тод зарласан. Горилогчид мөнгөө төлөөд, хамтран ажиллах гэрээгээ байгуулаад явж байгаа юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Улс төрийн нөхцөл байдалд бодит дүгнэлтээ хийгээд нэр дэвших эсэхээ шийдэх нь зөв. Манай намын хуучин нэр нөлөө бүхий улс төрчид нэлээд хэд бий. Тэдний нэг нь С.Бат-үүл. Өөрөө нэр дэвшихгүй гэсэн саналд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэрнээс лидерүүд заавал дэвших ёстой гэж ялгаа зааг гаргах шаардлагагүй. Нэр дэвших эсэхийг  өмнө нь бүлэг, фракцаараа шийддэг байсан.

Харин өнөөдөр бол бүх хүмүүст л нээлттэй байгаа. Биеэ бэлдээд гэрээ зас, гэрээ засаад төр өө зас гэдэг үг бий. Улс төрийнх нь карьерийг дэмжих 100 найзтай бол дэвш. Үгүй бол тэр хүн мянган ганцаараа дэвшээд амжилт олохгүй. Манай эрх баригчид өөрсдийгөө унагаагаад явж байна. Тэдний увайгүй үйлдлийг ил тод болгох ажлаа бид хийж байгаа. 

ОУВС-тай хамтран ажиллахыг би анхнаас нь эсэргүүцэж байсан. АНУ-д хэдэн мөнгөтэй хүмүүс нийлээд байгуулчихсан газар. Баялагтай, ядруухан яваа улс оронд ирж мөнгө хийдэг газар ш дээ. Дөрвөн жилийн хугацаанд одоогийн засгийн газар 4,5 тэрбум өр зээлийг тавьжээ. 

МАН-ын дарга намын гишүүдээсээ  хандив авахгүй гэж мэдэгдэж байна. Энэ нь өөрсдийгөө их мөнгөтэй гэдгээ илчилж байгаа юм уу. Бид өрөөгөөрөө дүүрэн мөнгэтэй гэдгээ гайхуулж байгаа юм уу" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.