Хэдхэн хоногийн өмнө өөрийн фэнүүдэдээ "Би хэн бэ" дууныхаа клипийг хүргэсэн реппер Gee-ийн шинэ уран бүтээл залууст таалагдсан биз ээ. Харин өнөөдөр тэрбээр нэгэн сонирхолтой ажлыг хийхээр болжээ.

Тодруулбал, "URBAN JEANS" болон Монгол реппер GEE нарын хамтран бүтээсэн "GEEns" брэндийн бүтээгдэхүүн 3, 4-р хороололд байрлах "алтан төгрөг" дэлгүүрийн 2-р давхарт худалдаанд гарахаар бэлэн болсон байна.

Энэ тухайгаа тэрбээр " Чөлөө завгүй ажиллаж бүтээсэн
Чөлөөт хувцасаа өнөөдрөөс худалдана
Бээжингээс авах шаардлагагүй
Бид өөрсдөө хийж чадна...... Хохо" хэмээлэээ. Тэрбээр тус дэлгүүр дээр 15:00-17:00 цагийн хооронд худалдагч болон шинэлэг хийц загвартай жийнсүүдийг худалдаалах юм.

Залуус жийнсээ худалдан авахын сацуу уран бүтээлийн сонсох дуртай түүнтэй зургаа авахуулж, гарын үсгийн ч мөн адил аван  цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгтэй итгэлтэй байна.

Түүнд өнөөдрийн ажилд нь  амжилт хүсье.

Д.Ана