Тун удахгүй инээдмийн баярын өдөр болох гэж байгаа билээ.  Тэгвэл энэхүү баярыг тохиолдуулан хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдсэн “The Best of Comedy” улаан хивсний ёслолын арга хэмжээ ирэх сарын 1, 2- нд Соёлын төв өргөөнд болох юм.

Энэхүү арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг гэсэн номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барих юм. Энэхүү арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаагийн хошин урлагийн  наадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх юм.

Дашрамд дуулгахад, ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивийн тоглолт хийжээ.

Д.Ана