МУГЖ Дуучин Т.Ариунаа гэх гал цогтой дайчин бүсгүйг фэнүүд нь андахгүй ээ. Тэрбээр амьдралынхаа ханиар Г.Буян­дорж эрхэмтэй холбосон. Хосууд хоёр хүүтэй. Тэгвэл тэд тун удахгүй өвөө, эмээ болох нь ээ. Учир нь тэдний том хүү Б.Алдаржавхлан хайрттайгаа учирчээ. Түүний харцыг булаасан бүсгүйг Уянга гэдэг бөгөөд хувийн бизнес эрхэлдэг нэгэн аж.