МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлж анх олны танил болж байсан бяцхан охин О.Цэнгэл өдгөө хэдийнээ хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жүжигчин болсон. "Боолын гэрээ" "Гоёлын даашинз" "Сайн уу, Амьдрал минь", "Хамтран амьдрагч" зэрэг олон кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан нэгэн.

Тэрбээр дуучин Э.Мишээлийг амьдралын ханиараа сонгож, хөөрхөн охинтой болцгоосон юм. Тэгвэл түүний 30 насны төрсөн өдрийг хайрт нь ийн тэмдэглэж өгчээ. Мартагдахгүй дахин давтагдашгүй нас хэмээн үзэж өргөн дэлгэр тэмдэглэсэн гэнэ шүү.