2020.01.23-ны өдөр БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр байрлах нэгэн байрны гадна байсан приус автомашины яндан алдагдсан хэргийг 34 настай О гэгч нь 26 настай Б гэгчтэй үйлдснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Сүүлийн үед приус автомашины янданг хулгайлах тохиолдол их бүртгэгдэх болсон. Иймд иргэд та бүхэн өөрсдийн автомашиныг аль болох хяналтын камертай бүсэд байрлуулахгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.