Маргааш дөрөвдүгээр сарын нэгний өдөр. Энэ өдөр "Инээдмийн баярын өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ баярыг тохиолдуулан монголын хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдэн “The Best of Comedy” тоглолтоо хийдэг уламжлалтай.

Тус баярын улаан хивсний ёслолын арга хэмжээ маргааш буюу 1-нд  Соёлын төв өргөөнд болох юм.

Энэхүү арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг гэсэн номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барина.  Энэ удаагийн хошин урлагийн  наадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлнэ гэдгээ дуулгалаа. Уг арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулж байсан юм.

Дашрамд сонирхуулахад, ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивийн тоглолт хийж байсан аж. Тэгвэл тэд энэ удаагийн тоглолтын орлогоо нийслэлийн гуравдугаар амаржих газар хандивлахаар болжээ.

Тоглолтын тасалбар 35000-40000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг, 329173, 99025769, 99235678 дугаараас лавлана уу.

Д.Ана