Дархан хотын "Оюутан мисс" тэмцээн 13 жилийн дараа дахин зохиогдоно. Нийгмийн Ардчилсан Монголын Оюутны холбоо, "ТАНСАГ МОДА" загварын агентлагтай хамтран 2014 оны 4-р сарын 11-нд Дархан хотноо зохион байгуулахаар болжээ.

Дархан хотын оюунлаг, охид бүсгүйчүүдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, олонд таниулах, гоо зүйн боловсрол олгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор "Darkhan Student Miss 2014" нэртэйгээр эргэн ирлээ.

Тэмцээний  бүртгэл явагдаж эхэлсэн бөгөөд Улаанбаатарт сурч буй Дархан хотын өөртөө итгэлтэй, өсөн дэвжих хүсэл ирмэлзэлтэй охид бүсгүйчүүд та бүхнийг "ТАНСАГ МОДА" загварын агентлаг дээр хүрэлцэн ирж бүртгүүлээд тус тэмцээндээ өргөнөөр оролцохыг урьж байна.

"Оюутан мисс" тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "URANBOUTIQUE", "KING LONG" гэх мэт байгууллагууд оролцож байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 98118007, 91915115, 99110459 дугаарын утсаар аваарай.