Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул. Тэрбээр 1992 онд Дорнод аймагт төржээ. Найз залуугаасаа таван насаар дүү.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан удаатай.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой гэдэг. “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн “Шилмэл загвар” компанийн гурван загвар өмсөгч бий. Үүнд Т.Туяамаа, О.Ариунзул, Б.Номин-Эрдэнэ нар юм.

Өнгөрсөн онд ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Энэхүү тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй хэмээн зарласан нь үзэгчдийн хувьд гэнэтийн зүйл болж тухайн үедээ шуугиан тариад авсан.

Өдгөө хайрт залуу Б.Амархүү нь баяруудаар О.Ариунзулдаа сарнай цэцгийн баглаа бэлэглэдэг бол жирийн өдрүүдэд ч бас түүнд сарнай өгдөг гэнэ шүү. Дуучин залуугийн хайртай гүнждээ өгсөн сарнайн тоо сая хүрэх үед "сүйн бөгжөө" өгнө хэмээсэн билээ.

Ингээд уншигч та бүхэндээ Мисс О.Ариунзулын хувийн гэрэл зургаас сонирхуулья.



























Д.Ана