С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байсан нэгэн юм. Мөн “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” гэх мэт олон улсын олон арван тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа авъяаслаг нэгэн билээ.

Тэрбээр “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал "Топ модель" өргөмжлөлийг авсан. Нэгэнтээ "шургуу зан, хөдөлмөрийнхээ үр дүнгээр. Одоо миний цаашдын давах даваа бол олон түмэндээ тустай мэргэжилдээ нэр хүндтэй чадварлаг эмч болохыг хичээж, өөрийн гэсэн эмнэлэгтэй болох. Магадгүй дараа намайг эмч Ариунбилэг гэдэг талаас нь  харах байх" хэмээж байсан.

Топ модель маань Нүүр амны мэс засалч эмч мэргэжилтэй. Тэгвэл жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. С.Ариунбилэг "Уул нь өнөөдөр чинь эмч нарын баярын өдөр юм байгаа юм. Мэргэжил нэгт нөхдүүдээ баярын мэнд хүргье" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Ана