Эрчүүд нөхрүүдээс асуумаар байна гэр бүл бас хайрыг сексээс тусдаа зүйл секс бол биеийн жаргал зүгээр таашаал гэсэн олон сэтгэгдэл байх юм яагаад эрчүүд ингэж боддог юм бэ?

Миний хувьд нөхрийгөө ганцхан намайг харж ганцхан намайг л хайрлаж ганцхан надтай дотно харьцаанд ордог надад үнэнч байгаасай гэж хүсдэг. Эрчүүдийн хувьд энэ боломжгүй зүйл гэж үү?

Яагаад нэгэнт гэр бүл болсон бол 2 биенээ хайрлаад эхнэр нөхөртэйгээ дотно харьцаанд ороод бие биенээ хуурахгүйгээр энэ насыг туулж болдоггүй юм бэ? Захидал болгоны доор л бие биенээ хуурдаггүй хос гэж байхгүй л гэнэ эрчүүд эхнэртээ үнэнч байна гэж түүхэнд байхгүй л гэх юм…