ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр албан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар ярьсан бөгөөд "Иргэншлээ солихоор гадаадын Элчин сайдуутай уулзаж яваа" гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл Ч.Сайханбилэг энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө" хэмээн бичсэн байна