Хошин урлагийн хамтлагуудаас хамгийн олон сайхан бүсгүйчүүдтэй хамтлаг бол “Маск” продакшн. Тус хамтлагийн  жүжигчин Г.Чулуунцэцэг өчигдөр МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

Тодруулбал, өчигдөр Соёлын төв өргөөнд болсон "“The Best of Comedy” тоглолтын үеэр шагнуулжээ. Тэрбээр өнгөрсөн жил Соёл урлагийн ажилтны баярын өдрийг Хүй долоон хутагт тэмдэглэн өнгөрүүлэх үеэр яамны жуух бичгээр шагнуулж байсан билээ.

Авьяаслаг залуу жүжигчин бүсгүйдээ уншигчдынхаа өмнөөс уран бүтээлд нь  амжилт хүсье.

Д.Ана