Өнгөрсөн оны мөн өдийд С.Амарсайхан Нийслэлийн засаг даргаар томилогдож, тамгаа гардан авч байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүний ажлаа хүлээж авсны нэг жилийн ой тохиож байна.

Тэрбээр энэ нэг жилийн хугацаанд цаг алдаж боломжгүй чухал шийдвэрүүдийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллажээ. Тухайлбал, Дэлхийн дахинаа тархаад буй Коронавирус буюу COIVD19 урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шуурхай авч, ажиллаж байна. 

Мөн Нийслэл хотын иргэн бүрийг эрүүл байлгахын төлөө "Эрүүл иргэн 2020" аяныг С.Амарсайхны захирамжаар есөн дүүрэгт албан ёсоор өнгөрөгч нэгдүгээр сард эхлүүлсэн. Түүний санаачлага үүгээр дуусахгүй авто замын ачааллыг бууруулах зорилгоор сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн нь ард иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.

Түүнчлэн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь агаарын такси тээвэр буюу Cable car хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломжтой болно. Тэрбээр 2025 он гэхэд бусад томоохон хотын жишигт хүргэх зорилт тавиад, олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлье гэж төлөвлөсөн. Хүүхдийн автобус, агаарын такситай болох, цахилгаан соронзон галт тэрэг явуулах ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэхээр барих-шилжүүлэх, эсвэл барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ гэж ойлгодог. Төр бодлого чиглэлээ гаргаад, хувийн хэвшил нь хөрөнгө оруулаад, иргэдийн сайн сайхны төлөө ажилладаг зарчим руу шилжиж байгаа. Хэн хамгийн чанартай, боломжийн нөхцөл санал болгоно, бид түүнтэй хамтарч ажиллана. Ямар нэг давуу эрх олгохгүйгээр гэрээ байгуулаад, хамтран ажиллах нь чухал. Ил тод, нээлттэйгээр саналаа солилцоод шуурхай ажиллах хэрэгтэй хэмээн онцолж байсныг эргэн сануулья. 

Түүний санаачилсан томоохон төсөл, захирамж үүгээр дуусахгүй цааш үргэлжилнэ олон ажлыг хийж бүтээн байгуулахаар нийслэлчүүдийнхээ төлөө ажиллаж буй. 

Азийн цагаан дагина нэрээ буцаан авахын тулд улс төрчид сонгууль болгоноор амлалт өгч олон жилийг ардаа үдсэнийг бид мэднэ. Тэгвэл эл ажлыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тэрбээр хүчээ дайчлан ажилласан хотын захирагчаар тодроод байна. Шахмал түлшний хэрэгжилт хийгээд түүхий нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэхгүй байхад Нийслэлийнхэн үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдгийг онцлоё. С.Амарсайхан дарга өвөл гэр хорооллоор явж хяналт шалгалтыг өөрийн биеэр хийж, ард иргэддээ зөв түлэхийг удаа дараа анхааруулж ажилласан гээд тоочиж баршгүй үр дүнгээ өгсөн олон ажлыг хийж, гүйцэтгэжээ.