"BEST OF COMEDY"- 2014 ёслолын арга хэмжээнд "Маск" "Х ТҮЦ" "Эмоци" "Шинэ Үе" "Мөрөөдлийн театр" "Шилдэг өнгө" Чапи&Суурь зэрэг нийт долоон хамтлаг, продакшнууд болон МУГЖ Ж.Галсантогтох, Л.Чаминчулуун, Б.Туяа зэрэг хошин урлагийн анхдагч уран бүтээлчид оролцлоо.

Энэ үеэр хошин урлагийн залуу жүжигчдийг МУСТА цол тэмдгээр шагнасан юм. Тодруулбал, “Х Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Залуу авъяаслаг уран бүтээлчиддээ цаашдынх нь уран бүтээлд илүү их амжилтыг хүсэн ерөөе!

 

Д.Ана