Хошин урлагийнхан инээдмийн баярыг тохиолдуулан  “The Best of Comedy” наадмыг амжилттай зохион байгуулж, инээд хөөр, аз жаргалаар бялхсан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

"BEST OF COMEDY"- 2014 ёслолын арга хэмжээнд "Маск" "Х ТҮЦ" "Эмоци" "Шинэ Үе" "Мөрөөдлийн театр" "Шилдэг өнгө" Чапи&Суурь зэрэг нийт долоон хамтлаг, продакшнууд болон МУГЖ Ж.Галсантогтох, Л.Чаминчулуун, Б.Туяа зэрэг хошин урлагийн анхдагч уран бүтээлчид оролцсон.

Энэ үеэр хошин урлагийн "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгаарласан "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмка, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Мөн тоглолтын үеэр “Маск” продакшн Г.Доржсамбуу найруулагчийн нэрэмжит шагналаар шагнагдан "Шилдэг продакшн"-аар тодорсон юм.

Д.Ана