Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болсон зарласан билээ. Тэрээр “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулах бөгөөд тус аялан тоглолтынхоо эхлэл болгож ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрд 19:00 цагаас тус тус тоглох нээ. Тэрээр өчигдөр Дархан хотод аялан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон дэмжигч, фенүүддээ тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

   Хэвлэлийн хуралд “УВЕРТЮРА” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд аялан тоглолтын хамтран зохион байгуулаг “Төрийн банк”-ны Дархан хотын салбарын олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Төгөлдөрзаяа болон тоглолтын дэмжигч байгууллага болох Дархан хотын залуучуудын “4Х” клубын тэргүүн А.Соронзонболд, Дархан хотын уугуул, хөгжмийн зохиолч МУСТА Б.Баасанхүү, MGL MEDIA GROUP www.URLAG.mn сайтын маркетингийн дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр “УВЕРТЮРА” хамтлагийн Дархан хотын фен клубын залуустай уулзалт хийж, тус клубыг хэдэн жилийн өмнөөс байгуулан өнөөдрийг хүртэл идэвхитэй үйл ажиллагааг нь явуулж ирсэн У.Хосбаяр хэмээх залууг тэргүүнээр нь сонгож ажилд нь амжил хүссэн юм.

   Ийнхүү монгол орон даяар үргэлжлэх “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, Хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Дэмжигч байгууллагаар Дархан хотын залуучуудын “Хурд, хүч, хөдөлгөөн, хөгжил” клуб ажиллаж байгаа бол мэдээллийн албан ёсны түншээр www.URLAG.mn сайт ажиллаж байгаа юм. Түүнчлэн тоглолтын хөгжмийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчид 100% амьд эгшиглүүлэх бөгөөд тайзны засал чимэглэл 3D тоноглогдсон байх юм.

Аялан тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: “УВЕРТЮРА” хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000 дугааруудаас лавлаарай.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn