ЖДҮХС-гаас зээл авч бизнесээ өргөжүүлсэн хүн бодит амьдрал дээр алга бололтой. Учир нь бялуу хуваагчид эрх мэдлээрээ далайлгаж хэдийнээ авчихсан тухай баримтууд ар араасаа дэлгэгдсээр байгаа билээ. 

МАН-ын генсек Д.Амарбаясгалан хөрөнгө мөнгөө зузаатгаж тусгай сангийн мөнгийг баруун солгойгүй өөрийн хамаарал бүхий компаниуддаа авч байсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, үзэм нийлүүлсэн ч Амарбаясгалан, чавга нийлүүлсэн ч Амарбаясгалан болж хувирсан гэсэн үг. Тиймээс л Д.Амарбаясгалангийн хязгааргүй энэ их шунал түүнийг хэдхэн сарын дараа хаана аваачих бол хэмээн нэрийдсэн гэсэн үг.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд авлигач, ЖДҮ-чин, тендерчдээ МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж ам алдсан. Бүр тэдэнтэй хариуцлага тооцно гэж байсан. Гэвч өнөөг хүртэл намынх нь гал тогоог “хутгаж” буй генсек Д.Амарбаясгалантайгаа хариуцлага тооцож чадалгүй УИХ-ын сонгуультай золгох гэж байна. Эндээс дэлгэрэнгүйг уншаарай.

Мөн Д.Хаянхярваа ХХААХҮ-ийн сайдад хандаж, ЖДҮХС руу утсаар яриад 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хожим энэ талаар ярихдаа “Би компанийг нь мэдэхгүй байна. Албан хүсэлтээр хандаж байсан байхыг үгүйсгэхгүй” гэж талбарласан байна. Эндээс илүүг мэдэх боломжтой.

Түүнчлэн ЖДҮХС-с зээл авсан УИХ-ын гишүүдийн луйвар дуусахгүй. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан“Фрэш эйр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 141 тоот тушаалаар 2018 оны есдүгээр сарын 28-нд 300 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ компанийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэмжжээ. Я.Санжмятав сайдаар нь хэлүүлж, З.Нарантуяа ЖДҮХС-гийнхан руу мессэж бичжээ

Төрийн экс түшээд АТГ дуудагдахгүй явдал үл тасрав. Тэдний цувааг Ерөнхий сайд асан М.Энхсайхан залгууллаа. Тэрбээр "Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв." гэжээ. Түүнийг АТГ-аас Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг. Улмаар түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сулласан. Харин нэгдүгээр сарын дундаар АТГ-аас Ерөнхий сайд асанд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг биелүүлсэн Төрийн банкны удирдлагууд шоронд орсон. Харин сайдад нь хууль үйлчилдэггүй ээ!!! Эндээс дэлгэрэнгүйг уншина уу.

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /15/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /16/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /17/