З.Энхболд "Коронавирусийн хажуугаар Тавантолгойн асуудал давхар яваад байгаа юм. Би нэг ном үзүүлэх гээд та бүхнийг дуудлаа. 160 гаруй хуудастай “Тавантолгой IPO” гэсэн номыг 2018 оны зургадугаар сарын 14-ний Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, 2018 оны зургадугаар сарын 20-29-ны өдрүүд дэх УИХ-ын байнгын хороо, 29-ны өдрийн чуулганы хуралдаан дээр энэ номыг ашиглаж, УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах тухай 73 дугаар тогтоолыг баталсан. “Тавантолгой IPO” номын эхний хуудаст Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн таны албан хэрэгцээнд зориулав гэж бичсэн байдаг. Уг номд Тавантолгойг хувьчлах нь ямар ашигтай вэ гэдэг талаар бичигдсэн.

120, 121-р хуудаст мөнгөн дүнгүүд бий. Энэ бүгдийг хүснэгт болгоод тайлбартайн ойлгомжтой болгосон. Тавантолгойг хувьчлах цаг нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтыг хийж дуусч байхад зарах шаардлага юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гишүүдэд хандаж байна. Энэ шийдвэрээ даруй албажуулахгүй бол Тавантолгой IPO гаргах нэрийдлээр баахан мөнгө үрэх нь. Хэдэн арван тэрбум төгрөг үрэх нь. Энэ үрэх гэж байгаа мөнгөө одоо зогсооё, Д.Сумъяабазар сайд аа.

Сүүлийн үед би Тавантолгойг хувьчлах асуудлыг ярихаар бөөн довтолгоо ирж байгаа. Ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд Тавантолгойн хувьчлалыг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын хувьчлалыг зогсоосны төлөө гацаагч гэдэг нэртэй болсон. Би ч одоо муулуулсаар байгаад тоохоо больсон. Шахааны бизнес явагдах гээд байгааг л илчилсэн байгаа.

Хамгийн гол нь хоёр гүтгэлэг явуулж үүнд нь хүн бүхэн итгэчихсэн. Намайг хэдэн мянган машин явуулдаг гэж тараасан. Би хэдэн мянган машин явуулах байтугай хувьдаа жижиг суудлын тэрэг байхгүй.

Хоёрдугаарт “Хишиг арвин” гэдэг компанийг минийх болгож гүтгэсэн. Надад энэ компанийн хүмүүстэй холбоотой асуудал байхгүй. Миний эзэмшил компаниуд ХОМ-т бий. Аль аль нь миний ХОМ-т байхгүй. Одоо дахин “Страто” гэдэг компанитай холбож байна. "Страто" ХХК бол нүүрс угаахаар төлөвлөж байгаа хувийн компани. Би ямар ч холбоогүй. Таван жил гүтгэсэн арга барилаараа намайг дахин гүтгэж байна. Эзэн нь дандаа нэг. Тавантолгойг хувьчлах гэсэн бүлэглэлд саад болмогц довтолдог.

Хэрэв би Тавантолгойн талаар яриагүй бол над руу довтолгоо ирэхгүй л дээ. Тавантолгойн асуудал нь зөвхөн З.Энхболдын эрх ашиг биш, 2.5 сая иргэний эрх ашиг байгаа учраас бүгд нийлж тэмцэх хэрэгтэй. Хэрэв Д.Сумъяабазарын төлөвлөгөөгөөр явбал ирэх жилээс ногдол ашиг гэж байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компани болгочих учраас. Тэрнийхээ 30 хувийг анх 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байсан бол одоо ганц тэрбум ам.доллар хүргэхгүй зарах гэж байна. Эрчим хүчний нүүрс үнэ цэнэгүй, коксжих нүүрс үнэ цэнэтэй. Цаашид ч  над руу довтолгоонууд ирнэ. МАН, “Эрдэнэс Тавантолгой” компани, МСS групп энэ гурав нийлж байгаад оймс Л.Наранбаатарыг хөлсөлж намайг гүтгүүлсэн юм билээ. Л.Наранбаатараас өөр хүн гүтгэж ял авахыг хүсэхгүй л дээ. Нэгэнт ял авснаараа гүтгэж хэдэн төгрөгөө аваад яв гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр нөхөр хүн залилаад шүүхийн шийдвэрээр ялаа авчихсан. Гарзгүй хүн гэсэн үг. Намайг гүтгэх гэж байгаа бол хүн үнэмших зүйлээр гүтгээ. Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нарын ямар нэг үнээр зарах гэж байгаа юм чинь мөн л зогсоно. Яагаад гэвэл 2.5 сая хүний хувьцаа эзэмшигч 200 жил ногдол ашиг авмаар байна. Үүнийг биднээс асуулгүйгээр зарах гэж байгаа нь буруу. Одоо зогсоо. “Тавантолгой IPO”-д байр суурь гарсан 40 гаруй гишүүн, ҮАБЗ-ийн гишүүд Д.Сумъабазарын энэ төсөлд итгэснийх. Одоо зарах гээд гүрийгээд байх хэрэггүй гэж уриалмаар байна. Хоёр жилийн хугацаанд би АНУ-ын бизнесийн удирдлагаа яаж явуулдаг болохыг сураад ирсэн хүн. Д.Сумъяабазар чи бөх барилдахдаа сайн байж болно. Би барилдаж чадахгүй. Энэ номон дээр байснаараа төсөл явсан би эсэргүүцэхгүй. Харин одоо үүнийгээ маш их үнэгүйдүүлсэн. Одоо тавантолгойн хувьчлалыг зогсооно гээд хэлээд эсэргүүцээд эхлэхээр довтолгоонууд эхэллээ" хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.