Өөрийнхөө хэлэх гэсэн үгээрээ дууныхаа үгийг бичиж, өөрийнхөө өнгө аясаар фэнүүддээ дуугаа хүргэдэг нэгэн бол  Монгол реппэр GEE. 

Тэрбээр өөрийн тав дахь цомгоо  “GEEOMETRY”-ийн хэмээн нэрлэн худалдаанд өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд албан ёсоор гаргасан.

Тус цомог борлуулалтаараа “Hi-Fi records”-ын сүлжээ дэлгүүрүүдэд өнгөрсөн долоо хоногт тэргүүлжээ. Цомогт нийт 14 дуу багтсанаас 11 нь цоо шинэ дуу бөгөөд цомгийг худалдан авсан хүмүүс л сонсох боломжтой болсон.

Тэгвэл түүний шинэ цомгийг нэгэн хүү өөрийнхөө цуглуулсан мөнгөөрөө худалдаж авчээ. Энэ тухай Реппэр GEE "Энэ бол миний цомгийг хамгийн өндрөөр үнэлсэн тохиолдол...Ийм их сэтгэл хэдэн саяас ч үнэтэй...
Баярлалаа" гэлээ.

Д.Ана