Дэлхийн 206 оронд коронавирусний 827 419 халдвар бүртгэгдээд байгаагаас  40 777 нь нас баржээ.

Анх коронавирусний халдвраар нас баралт нийт өвчлөлийн 3.4  хувь байсан бол өнөөдөр  4.9 хувьд хүрсэн. Үүнээс нас баралтын хувь хамгийн их байгаа нь Итали улс бөгөөд өвчлөлийн улмаас нас иргэдийн 12 хувьд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 10 гаруй улсад бүртгэгдээгүй байна.

Өвчний 500,000 дахь тохиолдол бүртгэдсэнээс хойш зургаан хоногийн дотор дахин 400,000 халдвар бүртгэгдэж, нийт 900,000 хүн халдвар аваад байна.

АНУ-ын хүн амын 90 гаруй хувь нь гэрээсээ гарахгүй хөл хорионд байгаа. Тус улсын 12 мужаас бусад мужид хөл хорио тогтоогоод байгаа.

Их Британид 563 нас баралт бүртгэгдсэн байна.

Итали улсад шинэ халдварын тоо 4782 болж өссөн.

ХБНГУ-д хөл хориог 14 хоногоор сунгасан. 

БНСУ-д 89 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 18 нь гадаадаас ирсэн тусгаарлах байранд байгаа иргэдээс илэрсэн байна. Ингэснээр тус улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол  600 гаруйд хүрээд байна.