Эрүүл мэндийн яамнаас "Ковид - 19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. 

Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Монгол Улсад коронавирус өвчний халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д халдвар авсан 12 иргэнийг эмчилж байна" гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгэ э хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна"