Малайзийн Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Монголын иргэн 20, 33 настай хоёр эмэгтэйг зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарчээ.

Тэдгээр албан хаагчид Баасан гарагийн орой эмэгтэйчүүдийг хууль бусаар, цагдаагийн нэрээр хүч хэрэглэн саатуулсан бөгөөд дараа нь ойролцоох зочид буудалд хүчээр оруулан 24 цагийн турш хорьсон байна. Петалинг Жаяа хотын цагдаагийн газар уг хэргийн мөрөөр шалгаж, Бямба гарагийн орой хоёр монгол эмэгтэйг суллажээ.

Гэхдээ хохирогч хоёр эмэгтэй хоёулаа хууль бус аргаар тус улсад амьдардаг нь цагдаагийн байгууллага тогтоогдсон байна.