Сайн байна уу. Би урьд нь пост оруулж байсан. Би 30 гартлаа хань ижилтэй болохгүй явж байгаад уржнан нэг залуутай танилцаад нэг жил орчим уулзаж байгаад 2 дахь жилээс нь тэднийд очиж амьдарч эхэлсэн юм.

Хадам ээж надад их сайн байсоон миний охин гээд л. Нөхрөө урьд нь амьдрал зохиож байсан гэдгийг нь мэдэж байсаан. Эхнэр нь хаяад Солонгост өөр хүнтэй амьдарсан гэхэд нь итгэж байлаа. Нэг өдөр ээжтэй ярьж сууж байгаад нөхөр нэг биш 5 эхнэртэй, 5 эхнэрээсээ нэг, нэг хүүхэдтэй гэдгийг нь мэдээд шууд тархин дундуураа савуулчихсан юм шиг л мэдрэмж авсан.

Нөхрөөсөө яагаад нуусныг нь асуусан чинь өөрийгөө зөвтгөж ээж хажуунаас орж ирж тэр хүүхнүүд бүгд шулам байсан бүгдээрээ хүүгийн минь амьдралаар тоглосон гээд л 2-лаа надаас уучлалт гуйж эхлэсэн. Энэ өдрөөс хойш нээх удалгүй би өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Ээж нөхөр 2 их баяртайгаар хүлээж авсан. 6 сартай байхад минь нөхөр өөр нэг хүүхэнтэй явж байгаад баригдчихсан. Би шууд л гэртээ харьсан . Миний араас ээж нөхөр 2-ын хэн нь ч яриагүй ээ. Нэг өдөр танихгүй дугаар залгасан авсан чинь миний нөхрөөс жирэмсэн одоо 5 сартай гээд хүүхэн залгасан, дэлхий цөмөрчихөөсэй гэж ямар их хүссэн гээч.

Би уйлаад ээжрүү нь ярьсан. Өнөөдөр би шулам бэрчүүдийнх нь нэг нь болчихоод хүүгээ тэврээд сууж байна. Ээжээ та яагаад хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй юм бэ. Таны хүү одоо 8 бүсгүйгээс 8 хүүхэдтэй, та айлын эрх танхи 8 сайхан охиныг шулам гэж дуудна өөр нэгэн охины толгойг эргүүлж суухаасаа яагаад айхгүй байгаа юм бэ. 9 дэх бүсгүй чи энэ грүүпт байна лээ. Үнэхээр ухаантай л байгаарай миний дүү. Чамайг 9 дэх шулам нь битгий болоосой гэж үнэхээр их хүсэх юм. Чиний оруулж байгаа постуудыг харах бүртээ яг өөрийгөө олж харж чиний өмнөөс туйлын ихээр харамсах юм. Би ингэж пост оруулж байжээ.

Харамсалтай нь биелж чи бас шулам бэр нь болжээ. Сарын ѳмнѳ хүүгээ ѳѳр дээрээ авна гээд ирсэн . Би ѳгѳхгүй чадахгүй гэтэл миний хүүхдүүд том болоод хоорондоо суувал яах болж байна гэж дайрах юм. Бүүр энэ ээж хүү 2 ыг ойлгохгүй юм яавал дээр вэ.