Дэлхийн 70 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй "Voice Mongolia" шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Алунгоо Төрийн соёрхолт, шүүгч Д.Болдын багт нэгдсэн. Тэрбээр тус шоунд олон нийтийн дунд рейтинг өндөртэй яваа оролцогч билээ.

Түүнийг  The Voice шоуны нэгдсэн суваг The Voice Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчдоо шалгаруулахад Монголоос Б.Алунгоог онцолж байсан удаатай. Ингээд түүний дэмжигч нарт зориулж гэрэл зургаас нь сонирхуулья.